“Компьютерийн
сүлжээ” хичээл
Компьютерийн сүлжээ нь 1950-аад онд анх үүссэн. Хоёр буюу түүнээс
дээш тооны компьютерүүдийг хооронд нь мэдээлэл дамжуулах, хадгалах,
боловсруулахад зориулан тусгай кабелиар холбосныг компьютерийн сүлжээ гэдэг.
Компьютерууд сүлжээнд холбогдсоноор мэдээллийг зөөх, хуулах, зарим төрлийн
программ хангамж, share, зэргийг сүлжээнд холбогдсон бүх компьютерууд хамтарч
ашиглах, e-mail, chat гэх мэтээр хоорондоо харилцах боломжтой болдог. Share-лэн
гэдэг нь тухайн share-лэсэн төхөөрөмж, программ хангамжийг олон компьютерууд
дундаа ашиглах боломжтой болохыг хэлнэ. Тухайлбал, файл, хавтас, принтер, модем
гэх мэт зүйлсийг share-лэж болно.
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь ба газар нутгийн хэмжээнээс нь хамааран үндсэн гурван хэсэгт хуваана. Үүнд:
·
LAN
(Local Area Network)
·
MAN
(Metropolian Area Network)
· WAN (Wide area Network)
LAN (Local Area Network)
Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга
доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад
төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ
буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь
тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с
дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон
байх жишээтэй.
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер
компьютер дээрх сүлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан,
файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах
зэрэг асар олон боломжтой.
Дотоод
сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах үндсэн нэгж болдог ба ингэж
өргөтгөсөн сүлжээг internetwork буюу өргөтгөсөн сүлжээ гэнэ. Өргөтгөсөн сүлжээ
нь сүлжээнүүдийн сүлжээ буюу LAN сүлжээнүүдийг хооронд холбосон сүлжээний багц
юм. LAN нь дангаараа том байгууллагуудын хувьд зөвхөн нэг давхрын ажлын хэсгүүд
төдийгүй бусад давхрын ажлын хэсгүүдийн орчинд холбогдож ажиллахад тохиромжтой
бус ба энд компьютерийн тоо хамгийн ихдээ 100, тэдгээрийг холбосон зай нь 1000
feet ээс хэтрэхгүйгээр өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах шаардлагатай. Яагаад
гэвэл ийм хязгаарлалтууд нь эхэн үеийн дотоод сүлжээнүүд нь байгууллагын доторх
орчны шаардлагыг хангаж чаддаггүй байсан ба ялангуяа олон янзын байрлалд,
тусгайлан холбох үйлдэл хийдэг.
Олон янзын байрлал дахь олон хэрэглэгчийн бүлгүүдийг хамруулахын тулд сүлжээний цар хүрээг өргөтгөж өгдөг. Энэ үед дотоод сүлжээ нь өргөтгөсөн сүлжээ болон хувирдаг.
MAN
(Metropolitan Area Network).
MAN-Metropolitan Area Network гэж нэрлэгдэх сүлжээний төрөлтэй тааралдаж магадгүй. Онцгойлж хэлэхэд MAN-д LAN сүлжээнүүдээс өргөтгөж холбосон WAN технологийг газарзүйн бүсийн дотор тусгайлан зарим улс хотын хувьд үүсгэдэг. MAN нь хотын захиргаа болон тус тусдаа байрлах байгууллагуудыг хамарч зохион байгуулагдах ба MAN-г ашиглах холболтыг бий болгох болон сүлжээний үйлчилгээнд бүртгүүлэх ёстой. MAN нь сүлжээний гурван үндсэн төрлөөс бүрддэг том цогцолбор сүлжээ юм. LAN нь дотоод хандалтыг MAN нь бүсийн болон хотын өргөтгөсөн хандалтыг WAN нь дэлхийн болон улсын хэмжээнд хаа нэгтээ алсад байрлах хэсэг, хэрэглэгчдийг хоорондын хандалтыг бий болгодог. Том цогцолбор сүлжээний орчинд түүнд холбогдох компьютерийн тоо 1000 ба түүнээс дээш байж болно. Интернетийн сүлжээ нь 100, 1000, сая хүртэлх тооны компьютер, сая сая хэрэглэгчдийг холбосон том цогцолбор, олон улсын сүлжээ юм. Өнөөдөр ихэнх ажил хэрэгч хүмүүс олон төрлийн хэрэглээний програм болон өгөгдөл мэдээлэд хандах, хамтран ашиглах, хадгалахын тулд сүлжээг ашиглаж байна. Сүлжээ нь яагаад ажил хэргийн хамгийн чухал хэрэгсэл гэж тооцогддогийн учир нь энэ юм. Ер нь өнөөдөр ихэнх хэрэглэгчид өөрийн компаниудын дотоод сүлжээнд холбогдохын тулд өөрийн ажлын байрандаа сүлжээнд холбогдсон компьютерүүдийг ашиглаж байна. Компьютерийн сүлжээний холболтыг алсын зайн холболт - ойрын зайн холболт гэж ерөнхийд нь 2 ангилж үзнэ.
MAN
сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN
сүлжээнээс харьцангуй том боловч WAN
сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх
бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь
өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан
байдаг.
WAN
(Wide Area Network).
WAN-Wide Area Network ангилалын
сүлжээний холболтын зай нь mil-ээр хэмжигдэх ба 2-оос дээш байрлалыг холбодог.
Энэ байрлалууд нь нэг улсын доторх сүлжээнд хамрагдана.
Дотоод сүлжээ гэдэг нь хоорондоо холбогдон мэдээлэл дамжуулах боломж бүхий 2 ба түүнээс дээш компьютерууд юм.
Мэдээллийн сүлжээг зохион байгуулах
гол зорилго нь ямар мэдээллийг хэнд хэрхэн дамжуулахаа тодорхойлсон байх ёстой.
Өөрөөр хэлбэл мэдээлийн санг бүрдүүлэх асуудал юм.
Сүлжээг дотор нь peer to
peer болон Client Server гэж 2 ангилна. Peer to peer сүлжээ нь сүлжээнд холбогдсон
бүх компьютерууд бүгд адил тэгш эрхтэйгээр ханддаг. Харин client server сүлжээ нь
server буюу толгой машин, хэрэглэгчдээс бүрдэнэ. Толгой машин нь дээрх тохируулгаар
хэнд ямар түвшинний мэдээллийг дамжуулах, ямар хэрэглэгч ямар эрхтэйгээр нэвтрэхийг
тохируулж өгдөг.
өабөбөмбөсамсбөм бөа бөсбөсб
ReplyDelete